Баннер

Экипаж

Хуучны ЗХУ - н анхны онгоцны осол сүйрлийн тухай кино юм. Ачаа болон зорчигчдийг тээвэрлэж байсан онгоцны нисэх бүрэлдэхүүн, дэлхийн төгсгөл ч хүүхдийн тоглоом мэт санагдах тийм хүнд байдалд орно... Тэдний буусан нисэх буудалд газар хөдлөлт болжээ. Галт лаав урсаж, газар холдож, эргэн тойронд бүх зүйл шатаж сүйрч хүмүүс айдаст автан сандралд оржээ. Онгоцыг ирсний дараа тэдэнд өөр нэгэн дарамт учирна. Нислэгийн зурвас маш их эвдэрсэн байлаа. Гэсэн хэдий ч, нисэх бүрэлдэхүүний маш сайн туршлага болон эр зоригийн ачаар агаарт хөөрч чадах болно. Ингээд аврал ирж бүхий л аймшиг газарт үлдсэн мэтээр санагдаж байв. Гэвч хөөрөх үедээ онгоц маш их гэмтэл авсан нь илэрч, тэдгээр нэг нь онгоцыг амжилттай газардахад маш их аюул учруулах гэмтэл байв... [ Орос хэл дээр ]

Найруулагч: Александр Митта

Гол дүрд: Георгий Жжёнов, Анатолий Васильев, Леонид Филатов, Александра Яковлева, Юрий Горобец, Екатерина Васильева, Ирина Акулова, Комаки Курихара, Александр Павлов, Галина Гладкова

Happy flight буюу Азтай нислэг

happy_flightЭнэхүү кино нь ANA (All Nippon Airways) компанийн захиалгаар хийгдсэн бөгөөд Boeing 747 онгоцны нисэх баг болон газрын ажилчидийн ажилийг хөгжилтэйгээр тодорхой харуулсан үнэхээр сонирхолтой кино юм. Та энэ киноноос нислэгийн өмнөх болон нислэгийн турш нисэх баг газрын ажилчид яаж ажилдаг талаар багахан ойлголттой болно гэдэгт итгэж байна. [ Орос хэл дээр ]

 

Би нисэх дуртай

bi_niseh_durtaiЭнэхүү кино нь Монголын эмэгтэй нисгэгчийн амьдралыг харуулсан гайхалтай кино билээ.

 

 

 

Copyright © pilot.mn 2010