2011-07-17
Миний бие 1990 онд ОХУ-д иргэний нисэхийн сургууль төгсөж ирсэнээс хойш 20 жилийн дотор Иргэний нисэхийн бүх л салбарын хот, хөдөө орон нутгийн нисэхийн ажилчидтай хөгшин , залуу ялгаагүй анд нөхрийн сайхан үерхлээр ажлын хэцүүг нугалж ёстой л.. (Явах л газар байвал явъяа Ямар ч ажлаас шантрахгүйдээ Ажлын хэцүүг амлан авдаг
Аавын хүүгийн чадал байнаа...) гэж дуун дээр гардаг шиг бид сайхан хөдөлмөрлөж явж ирсэн.Одоо ч энэ уламжлал маань үргэлжилсээр бидний ирээдүй болсон сайхан дүү нар маань мөн л гялалзсаар л ахмадуудынхаа үйл хэргийг залгуулсаар л явна.Бид ингэж л (Нисэх) гэдэг нэгэн нэрэн дор (Нислэгийн аюулгүй ажиллагаа) гэсэн үндсэн чухал мөрдлөгтэйгээр Хөх тэнгэрийг эзэгнэн хамт олноороо ахан дүүс шиг сайхан амьдарч явна даа.!....Нисэхийн хүн л нисэхийн амьдралыг мэдэх учраас дуу ,шүлэг оролдож сэтгэлийнхээ хэдэн үгийг тэрлэж сууна.