Баннер

Экипаж

Хуучны ЗХУ - н анхны онгоцны осол сүйрлийн тухай кино юм. Ачаа болон зорчигчдийг тээвэрлэж байсан онгоцны нисэх бүрэлдэхүүн, дэлхийн төгсгөл ч хүүхдийн тоглоом мэт санагдах тийм хүнд байдалд орно... Тэдний буусан нисэх буудалд газар хөдлөлт болжээ. Галт лаав урсаж, газар холдож, эргэн тойронд бүх зүйл шатаж сүйрч хүмүүс айдаст автан сандралд оржээ. Онгоцыг ирсний дараа тэдэнд өөр нэгэн дарамт учирна. Нислэгийн зурвас маш их эвдэрсэн байлаа. Гэсэн хэдий ч, нисэх бүрэлдэхүүний маш сайн туршлага болон эр зоригийн ачаар агаарт хөөрч чадах болно. Ингээд аврал ирж бүхий л аймшиг газарт үлдсэн мэтээр санагдаж байв. Гэвч хөөрөх үедээ онгоц маш их гэмтэл авсан нь илэрч, тэдгээр нэг нь онгоцыг амжилттай газардахад маш их аюул учруулах гэмтэл байв... [ Орос хэл дээр ]

Найруулагч: Александр Митта

Гол дүрд: Георгий Жжёнов, Анатолий Васильев, Леонид Филатов, Александра Яковлева, Юрий Горобец, Екатерина Васильева, Ирина Акулова, Комаки Курихара, Александр Павлов, Галина Гладкова

Happy flight буюу Азтай нислэг

happy_flightЭнэхүү кино нь ANA (All Nippon Airways) компанийн захиалгаар хийгдсэн бөгөөд Boeing 747 онгоцны нисэх баг болон газрын ажилчидийн ажилийг хөгжилтэйгээр тодорхой харуулсан үнэхээр сонирхолтой кино юм. Та энэ киноноос нислэгийн өмнөх болон нислэгийн турш нисэх баг газрын ажилчид яаж ажилдаг талаар багахан ойлголттой болно гэдэгт итгэж байна. [ Орос хэл дээр ]

 

Би нисэх дуртай

bi_niseh_durtaiЭнэхүү кино нь Монголын эмэгтэй нисгэгчийн амьдралыг харуулсан гайхалтай кино билээ.

 

 

 

Нисэх бидний хүслэн

" Нисэх бидний хүслэн" дууны үг,аяыг ИНЕГ ХНБАҮА-ны навигацийн хэсгийн инженер:Д.Батцэнгэлжич:Энэ дууг 1987 онд Эрхүүд хэлний бэлтгэл төгсөөд ОХУ-ын Омск элсэн суралцах үедээ бичсэн.
Мөн анх удаа Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын концертон(UB palac) дээр Бүх цэргийн ансамбель-тай хамтран хөгжимдөж дуулсан.

Нисэхийн залуусын дуу

"Нисэхийн залуусын дуу" үг,аяыг:ИНЕГ ХНБАҮА-ны навигацийн инженер:Д.Батцэнгэл / Bts

Нисэх Хүний дайтай амьдарч л явна даа

Энэ дуугаараа 2010 онд" Соёлын алдар медаль " хүртсэн. Энэ бол та нартайгаа өнгөрсөн он жилүүдийн урсгалд зовлон жаргал ,ажил хөдөлмөр бүгдэд нь хамтдаа сайхан явсан болхоор л энэ дуу шүлэг бичих их хүсэл ундарч өдий зэрэгт хүрсэн нь эргэлзээгүй ээ...! Та нартаа маш их баяраллаа! Энэ дуун дээр зураг нь гараагүй олон хүн байгаа тул та нар минь намайг ойлгоорой! Надад байгаа зураг л энэ болхоор ОЛТУГА ,РАТУГА ,КМУГА болон бүх аймгийн нисэх буудлуудад ажилладаг бүх найзуудаасаа уучллал гуйж байна. Би өөр сайхан зүйлүүд хийнээ гэдгээ та нартаа амлаж байна !

"ОЛТУГА"-ийн дурсамж

"ОЛТУГА"-ийн дурсамж

Үг ая : Д.Батцэнгэл

Нисэхийн заяа

Миний бие 1990 онд ОХУ-д иргэний нисэхийн сургууль төгсөж ирсэнээс хойш 20 жилийн дотор Иргэний нисэхийн бүх л салбарын хот, хөдөө орон нутгийн нисэхийн ажилчидтай хөгшин , залуу ялгаагүй анд нөхрийн сайхан үерхлээр ажлын хэцүүг нугалж ёстой л.. (Явах л газар байвал явъяа Ямар ч ажлаас шантрахгүйдээ Ажлын хэцүүг амлан авдаг

Аавын хүүгийн чадал байнаа...) гэж дуун дээр гардаг шиг бид сайхан хөдөлмөрлөж явж ирсэн.Одоо ч энэ уламжлал маань үргэлжилсээр бидний ирээдүй болсон сайхан дүү нар маань мөн л гялалзсаар л ахмадуудынхаа үйл хэргийг залгуулсаар л явна.Бид ингэж л (Нисэх) гэдэг нэгэн нэрэн дор (Нислэгийн аюулгүй ажиллагаа) гэсэн үндсэн чухал мөрдлөгтэйгээр Хөх тэнгэрийг эзэгнэн хамт олноороо ахан дүүс шиг сайхан амьдарч явна даа.!....Нисэхийн хүн л нисэхийн амьдралыг мэдэх учраас дуу ,шүлэг оролдож сэтгэлийнхээ хэдэн үгийг тэрлэж сууна.

Нисгэгчийн дуу

Эл гайхамшигтай сайхан дууны vгийг дууны шvлгийн хаан хэмээн алдаршсан яруу найрагч Лувсангийн Дагвадорж бичиж, Урлагийн гавьяат зvтгэлтэн, нэрт хєгжмийн зохиолч Товуугийн Насанбуян ая хийж ард тvмэндээ єргєн барьжээ. Яруу найрагч, хєгжмийн зохиолч хоёрын хосгvй авьяас билгээс мэндэлсэн энэ сайхан дуу зохиогдсон даруйдаа жигvvртэй юм шиг ард тvмний дунд тvгэн тархаж, хєгжмийн зохиолчийг ихэд алдаршуулсан билээ

Copyright © pilot.mn 2010