Баннер

Дэлхийн хамгийн аюултай нисэх буудлууд

Хэвлэх
PDF

1. Princess Juliana International Airport (IATA: SXM - ICAO: TNCM)

Голландын арлуудын нэг болох Сен-Мартены Синт-Мартин хотод байрлах Princess Juliana нисэх буудал. Энэ буудал нь Зүүн-Карибын усан сангийн хоёр дахь ачаалал ихтэй буудал юм. Түүний хөөрч-буух зурвасных нь урт нь ердөө л 2180 м бөгөөд энэ нь том хэмжээний хөлөг онгоцнуудад арай гэж л хүрдэг ажээ. Нисгэгч нар буухын тулд Махо Бич наран шарлагын газар дээгүүр маш нам доогуур нисэж буудаг.

Иймээс л энэ газар нь онгоцны зураг авдаг хүмүүсийн дунд маш алдартай байдаг юм. Наран шарлагын газар биеэ шарж байгаа жуулчдын дээгүүр 10-20 метрийн өндөрт нисэж байгаа аврага онгоцнуудын зургийг хараад итгэхэд бэрх хэдий ч энэ нь жинхэнэ юм. Энэ нисэх буудалд нисэж буух хүнд нөхцөлтэй боловч одоо хүртэл нэг ч осол гараагүй байгаа юм.

"SAAB" компаний авто машин

Хэвлэх
PDF

"SAAB" хэмээх Шведийн компани 1937 онд байгуулагдсан бөгөөд эхэндээ зөвхөн цэргийн онгоцнуудыг үйлдвэрлэдэг байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа энэхүү компани нь шинэ зах зээлд нэвтэрч авто машины үйлдвэрлэл бий болгохоор шийджээ. Ursaab хэмээх анхны загварыг 16 инженерийн бүрэлдэхүүнтэй баг хийж байжээ.

Нисгэгчийн хошигнол

Хэвлэх
PDF

Хүн бүхэн 4-р сарын 1-нийг инээдмийн баярын өдөр хэмээн хөгшин залуугүй нэг нэгнээрээ хошигнож сайхан инээлдэцгээдэг билээ. Нисгэгчид ч гэсэн сайн хогшигнож чаддаг хүмүүс юм. Инээдмийн баярыг бүр Дэлхийн нэгдүгээр дайны үеэр хүртэл тэмдэглэдэг байсан байна шүү. 1915 оны 4-р сарын 1-н буюу Дэлхийн нэгдүгээр дайны ид өрнөл үед германы нэгэн лагер дээгүүр Францын онгоц нисч дээрээс нь бөмбөг хаясан байна. Германы цэргүүд хормын дотор л үймэн сандарч эмх замбраагүй байдалд оржээ.

Copyright © pilot.mn 2010