Баннер

167 хүн амь үрэгдсэн онгоцны ослоос 3 Монгол жаахан шалбархайтай үлдсэн

Хэвлэх
PDF

Мандирийн Дашдаваа. 1945 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1953-1963 онд дунд сургууль, 1963-1968 онд Ленинград хотод Ойн техникийн академи төгссөн. 1969-1979 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд, 1979-1984 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Эдүгээ ном орчуулж, сэтгүүл гаргаж яваа нэгэн.

Мөхөс бий бээр Дашдаваа гуайтай өмнө нь олон удаа уулзаж, ярилцаж явсан. Үүх, түүх, үзэж харсан болгоныг нь биш үхэл нүүрлэсэн онгоцны нэгэн ослоос амьд гарсныг нь сонирхож ярилцсанаа уншигч танд толилуулж байна.

-Та манай улсын нэртэй орчуулагчдын нэг. Сүүлийн үед бүтээл арвинтай байгаа. Уншигчиддаа ямар бэлэгтэй ирэв?
-Намайг орчуулагч гэж битгий хэл л дээ. Орчуулагч гэж Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Радио телевизийн Х.Мэртэн гээд авьяасаас гал цахилсан хүмүүсийг л хэлнэ. Манайд ийм орчуулагч олон бий. Гэхдээ би өөрийгөө чамлаад суусангүй. Сүүлийн хоёр жил “Дэлхийн агуу их 100 улс төрч”, “Хятадын 100 жилийн зурхай /2010-3010 он хүртэл/” номыг монгол хэлнээ орчуулж уншигчдын хүртээл болголоо. Энэ хоёр ном маань 290-580 гаруй хуудас бүхий томоохон бүтээл байсан.

Хорин нэгэн жил хав дарагдсан онгоцны осол

Хэвлэх
PDF

"Олон зорчигчтой онгоц алга болчихож гэнэ ээ" хэмээн эмээ минь ажлаасаа гүйх шахуу алхсаар ирж билээ. Шугамын радиогоос өөр мэдээллийн хэрэгсэлгүй сумын төвийн айл байсан болохоор эмээ ээж  сонссон соргог мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар яаран ирсэн нь тэр л дээ. Хүүхэд байсан би тэр мэдээг сонсоод яагаад ч юм бэ, шөнө унтаж чадахгүй айж хоносон санагдана.

"Онгоц хил даваад алга болчихож гэнэ", "Харь гаригийнхантай тааралдсан юм болов уу", "Хятадууд буудчихсан гэнэ" гээд л хөдөөнийнхөн ёстой цуурч байв. Энэ үе бол  Увс аймгийг зорьсон "АН-24" онгоц Марзат хайрханд осолддог 1993 он байлаа. Гэхдээ энэ тухай дор дурдах гэсэнгүй.

Copyright © pilot.mn 2010