Баннер

Дэлхийн хамгийн аюултай нисэх буудлууд

Хэвлэх
PDF

1. Princess Juliana International Airport (IATA: SXM - ICAO: TNCM)

Голландын арлуудын нэг болох Сен-Мартены Синт-Мартин хотод байрлах Princess Juliana нисэх буудал. Энэ буудал нь Зүүн-Карибын усан сангийн хоёр дахь ачаалал ихтэй буудал юм. Түүний хөөрч-буух зурвасных нь урт нь ердөө л 2180 м бөгөөд энэ нь том хэмжээний хөлөг онгоцнуудад арай гэж л хүрдэг ажээ. Нисгэгч нар буухын тулд Махо Бич наран шарлагын газар дээгүүр маш нам доогуур нисэж буудаг.

Иймээс л энэ газар нь онгоцны зураг авдаг хүмүүсийн дунд маш алдартай байдаг юм. Наран шарлагын газар биеэ шарж байгаа жуулчдын дээгүүр 10-20 метрийн өндөрт нисэж байгаа аврага онгоцнуудын зургийг хараад итгэхэд бэрх хэдий ч энэ нь жинхэнэ юм. Энэ нисэх буудалд нисэж буух хүнд нөхцөлтэй боловч одоо хүртэл нэг ч осол гараагүй байгаа юм.

"SAAB" компаний авто машин

Хэвлэх
PDF

"SAAB" хэмээх Шведийн компани 1937 онд байгуулагдсан бөгөөд эхэндээ зөвхөн цэргийн онгоцнуудыг үйлдвэрлэдэг байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа энэхүү компани нь шинэ зах зээлд нэвтэрч авто машины үйлдвэрлэл бий болгохоор шийджээ. Ursaab хэмээх анхны загварыг 16 инженерийн бүрэлдэхүүнтэй баг хийж байжээ.

Нисгэгчийн хошигнол

Хэвлэх
PDF

Хүн бүхэн 4-р сарын 1-нийг инээдмийн баярын өдөр хэмээн хөгшин залуугүй нэг нэгнээрээ хошигнож сайхан инээлдэцгээдэг билээ. Нисгэгчид ч гэсэн сайн хогшигнож чаддаг хүмүүс юм. Инээдмийн баярыг бүр Дэлхийн нэгдүгээр дайны үеэр хүртэл тэмдэглэдэг байсан байна шүү. 1915 оны 4-р сарын 1-н буюу Дэлхийн нэгдүгээр дайны ид өрнөл үед германы нэгэн лагер дээгүүр Францын онгоц нисч дээрээс нь бөмбөг хаясан байна. Германы цэргүүд хормын дотор л үймэн сандарч эмх замбраагүй байдалд оржээ.

Boeing 787 Dreamliner

Хэвлэх
PDF

Dreamliner - бол Boeing компаниас гаргаж буй цоо шинэ мөрөөдлийн онгоц бөгөөд B767 онгоцыг солихоор зохион бүтээгджээ. Энэхүү онгоц нь хөнгөн цагаанаар бус композит материалыг маш их хэмжээгээр ашиглаж хийгдсэн анхны онгоц юм. Энэ онгоцонд маш их шинэ дэвшилтэд технологи орсон бөгөөд цонхыг нь хүртэл жирийн хэмжээнээс том болгожээ. Одоо дунд талын  эгнээнд сууж байгаа зорчигч цонхоор харах бүрэн боломжтой болжээ. Мөн энэ онгоц буулгүйгээр 16 000 км буюу 15 цаг тасралтгүй нисэж чадах юм байна.

167 хүн амь үрэгдсэн онгоцны ослоос 3 Монгол жаахан шалбархайтай үлдсэн

Хэвлэх
PDF

Мандирийн Дашдаваа. 1945 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1953-1963 онд дунд сургууль, 1963-1968 онд Ленинград хотод Ойн техникийн академи төгссөн. 1969-1979 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд, 1979-1984 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Эдүгээ ном орчуулж, сэтгүүл гаргаж яваа нэгэн.

Мөхөс бий бээр Дашдаваа гуайтай өмнө нь олон удаа уулзаж, ярилцаж явсан. Үүх, түүх, үзэж харсан болгоныг нь биш үхэл нүүрлэсэн онгоцны нэгэн ослоос амьд гарсныг нь сонирхож ярилцсанаа уншигч танд толилуулж байна.

-Та манай улсын нэртэй орчуулагчдын нэг. Сүүлийн үед бүтээл арвинтай байгаа. Уншигчиддаа ямар бэлэгтэй ирэв?
-Намайг орчуулагч гэж битгий хэл л дээ. Орчуулагч гэж Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Радио телевизийн Х.Мэртэн гээд авьяасаас гал цахилсан хүмүүсийг л хэлнэ. Манайд ийм орчуулагч олон бий. Гэхдээ би өөрийгөө чамлаад суусангүй. Сүүлийн хоёр жил “Дэлхийн агуу их 100 улс төрч”, “Хятадын 100 жилийн зурхай /2010-3010 он хүртэл/” номыг монгол хэлнээ орчуулж уншигчдын хүртээл болголоо. Энэ хоёр ном маань 290-580 гаруй хуудас бүхий томоохон бүтээл байсан.

Хорин нэгэн жил хав дарагдсан онгоцны осол

Хэвлэх
PDF

"Олон зорчигчтой онгоц алга болчихож гэнэ ээ" хэмээн эмээ минь ажлаасаа гүйх шахуу алхсаар ирж билээ. Шугамын радиогоос өөр мэдээллийн хэрэгсэлгүй сумын төвийн айл байсан болохоор эмээ ээж  сонссон соргог мэдээгээ гэрийнхэндээ дуулгахаар яаран ирсэн нь тэр л дээ. Хүүхэд байсан би тэр мэдээг сонсоод яагаад ч юм бэ, шөнө унтаж чадахгүй айж хоносон санагдана.

"Онгоц хил даваад алга болчихож гэнэ", "Харь гаригийнхантай тааралдсан юм болов уу", "Хятадууд буудчихсан гэнэ" гээд л хөдөөнийнхөн ёстой цуурч байв. Энэ үе бол  Увс аймгийг зорьсон "АН-24" онгоц Марзат хайрханд осолддог 1993 он байлаа. Гэхдээ энэ тухай дор дурдах гэсэнгүй.

Монголын нисэх онгоцны техникийн хөгжил

Хэвлэх
PDF

Домогт У-2 /По-2/ нисэх онгоц

Дэлхийн нисэх онгоцны түүхэнд нэрээ үлдээсэн домогт По-2 онгоц нисээгүй газар, хийгээгүй ажил гэж бараг байхгүй юм. Цэргийн зориулалтаар ч, иргэний зориулалтаар ч явахгүй ажил байгаагүй аж. 1926 оноос зохион бүтээгч Н.Н.Поликарповын удирдсан хамт олон эх орны үйлдвэрт хийгдсэн М-11 маркийн хөдөлгүүрт тохируулан 2 хүний суудалтай, давхар далавчтай, сургуулийн авсаархан онгоц зохион бүтээсэн нь По-2 (У-2) онгоц юм. Алдарт нисгэгч М.Громов 1928 оны 1-р сард анх шалган нисч улмаар 1928 онд бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ. Манай улс 1932 онд 4 ширхэг По-2 онгоц ЗХУ-аас авчээ. Энэ онгоц манай улсын нисэх хүчинд 27 жил үйлчилжээ.

Монголын агаарын тээврийн үүсэл

Хэвлэх
PDF

1924 онд хуралдсан МАХН-н 3 их хурлаас ардын армийг нисэх онгоцтой болгохоор заасныг нийт ард түмнээрээ дэмжиж үлэмж хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ.

Улмаар засгийн газар ард түмний хүсэлтийг ЗХУ хүлээн авч 1925 оны 5-р сарын 25-нд “Ю-33” маркийн тээврийн 3-н нисэх онгоцыг Улаан-Үүдээс Улаанбаатарт нисгэн ирүүлжээ. Зөвлөлтийн алдарт нисгэгч Н.Лапин 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж монголын анхны агаарын замыг нээжээ.

Copyright © pilot.mn 2010