|
2011-10-12
Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард Магсарын анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг эхийн гар дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин бага мэргэжилтэн улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр ЗХУ-н Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд зүүний алдаа завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж Улаанбаатар ,Архангай ,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг онцсайн биелүүлжээ.



