Баннер

Хамгийн загварлаг 10 онгоцны үйлчлэгчид

Хэвлэх
PDF

Загвар зохион бүтээгчдийн авиакомпаний дүрэмт хувцас бүтээх ажил өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлсэн байна. Дүрэмт хувцастай бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг байнга татдаг учир энэ нь загвар зохион бүтээгчдийн хувьд ажлын өргөн талбар бий болгосон юм. Сайхан хувцастай онгоцны үйлчлэгчдийнхээ ачаар олон авиакомпаниуд тийзнийхээ борлуулалтыг ихэсгэж тэр ч бүү хэл дампуурлаас хүртэл аврагдаж байжээ. Тухайлбал, 60-аад оны үед Америкийн нэгэн авиакомпани бүсгүйчүүдээ бариу цагаан өмд болон өндөр өсгийтэй түрийтэй гутал өмсүүлжээ. Хэдхэн сарын дараа гэхэд энэ компаний тийзийг худалдаж авах боломжгүй болсон байв. Учир нь ажлаар явж байгаа бизнесменүүд тэдний тийзийг хурдан гэгч нь худалдан авдаг байжээ. SKyscanner хэмээх портал дээр санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгаар дэлхийн хамгийн загварлаг 10 онгоцны үйлчлэгчийн хувцсыг шалгаруулжээ. Ингээд...

М.Түвшинжаргал: Дэлхийг 204 удаа тойрсон

Хэвлэх
PDF

tuvshinjargal20 гаруй жилд 8,250,000  километр замд 11.000 цаг нисч, дэлхийг 204 удаа тойрсон МИАТ- компанийн бүхээгийн ахлах үйлчлэгч М.Түвшинжаргал бүхээгийн ажилтны жаргал зовлонгийн талаар нэмэр хачиргүй чин сэтгэлээсээ ярьсан юм.

-Мөнгөн цагаан хөлөгтэй амьдралаа холбосон тэр түүхэн цаг үеэс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би 1987онд Москвад олон улсын нисэх онгоцны бүхээгийн ажилтан бэлтгэх түргэвчилсэн сургалтад 14-үүлээ сурч байсан. Анхны нислэгээ 1988 оны дөрөвдүгээр сарын 1-нд Ту-154 онгоцоор "Улаанбаатар Москва, "Москва Улаанбаатар"-ын чиглэлд Хөдөлмөрийн баатар онгоцны дарга Р.Батнасан, хоёрдугаар нисгэгч С.Гомбо, хянан холбоочин Х.Александр, /инженер талийгаач н.Гантулга/, Бүхээгийн ахлах ажилтан Б.Батчимэг, бүхээгийн ажилтан С.Заяа, Б.Тэлмэн, Ж.Болд-Эрдэнэ бид нислэг үйлдэж байлаа.

"United Airlines"-д ажилладаг Монгол үйлчлэгч

Хэвлэх
PDF

united-airlinesТүүний нэрийг Б. Цэрэнбат гэх бөгөөд Юнайтед авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа юм байна.

Монгол хүн Америкад онгоцны үйлчлэгч хийж байгааг нүдээрээ хараагүй л бол бараг итгэхгүй юм байна. Их сонин учрал байна. Бодвол урд нь Монголд онгоцны үйлчлэгч хийж байсан уу?

Урд нь онгоцоор нисэхээс эмээдэг байж. Би социологын чиглэлээр Монголд болон Уисконсины Их Сургуульд суралцсан. Саяханаас л нисдэг ажилтай болоод байгаа. (инээв) Гэхдээ Монголд байхдаа бас онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан боловч хүүхэдтэй тул чадаагүй. Ямар ч байсан хүн санаж явбал бүтдэг гэдэг дээ. Би мөрөөдлийнхөө энэ хэсэгт хүрсэндээ баяртай байна.

Анхны онгоцны үйлчлэгч

Хэвлэх
PDF

Америкийн Айова мужын Эллэн Черч (1904-1965) хэмээх сувилагч бүсгүй анхны үйлчлэгч болсон байна. Тэрээр авиацыг сонирхож Boeing Air Transport компанийн нэгэн менежерт надад нисгэгч болох боломж байгаа болов уу? гэсэн асуулт тавихад хариуд нь харамсалтай нь таньд нисгэгч болох боломж алгаа гэв харин Эллэн Черч нисэхийг маш их хүсэж өөр илүү сонирхолтой санаа хэлсэн байна тэр нь агаарын хөлгийн дотор галт тэрэгний проводник шиг зорчигчидод үйлчлэх үйлчилгээ байжээ. Энэ үйлчилгээ нь менежерт таалагдаж удирдлагууддаа танилцуулахаар болсон байна.

Copyright © pilot.mn 2010