|
2011-10-12
Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогын Булган аймгийн МОГОД суманд ард Магсарын анхдугаар хөвүүн болон төржээ. Амьдралын эрхээр 3-н настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан Чоймболынд үрчлэгджээ. Тэрбээр өргөж авсан эцэг эхийн гар дээр өсөжөө. 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувгарлагдан очжээ. Ингэснээрээ Монголын нисэхийн анхны моторчин бага мэргэжилтэн улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930-д оны эцсээр ЗХУ-н Оренбург хотын цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжил эзэмшижээ. Ингэж Монгол улсын ууган нисгэгч болов. Ингээд зүүний алдаа завхарлын улмаас гарсан лам ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж Улаанбаатар ,Архангай ,Хөвсгөл,Завхан,амйгийн нутгаар агаарын шинэ зам нээж 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Ялангуяа Тариат ,Цэхүүрэй гол ,Бичгэнэ гол ,Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих байлдааны үүргийг онцсайн биелүүлжээ.




Загвар зохион бүтээгчдийн авиакомпаний дүрэмт хувцас бүтээх ажил өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлсэн байна. Дүрэмт хувцастай бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг байнга татдаг учир энэ нь загвар зохион бүтээгчдийн хувьд ажлын өргөн талбар бий болгосон юм. Сайхан хувцастай онгоцны үйлчлэгчдийнхээ ачаар олон авиакомпаниуд тийзнийхээ борлуулалтыг ихэсгэж тэр ч бүү хэл дампуурлаас хүртэл аврагдаж байжээ. Тухайлбал, 60-аад оны үед Америкийн нэгэн авиакомпани бүсгүйчүүдээ бариу цагаан өмд болон өндөр өсгийтэй түрийтэй гутал өмсүүлжээ. Хэдхэн сарын дараа гэхэд энэ компаний тийзийг худалдаж авах боломжгүй болсон байв. Учир нь ажлаар явж байгаа бизнесменүүд тэдний тийзийг хурдан гэгч нь худалдан авдаг байжээ. SKyscanner хэмээх портал дээр санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгаар дэлхийн хамгийн загварлаг 10 онгоцны үйлчлэгчийн хувцсыг шалгаруулжээ. Ингээд...
20 гаруй жилд 8,250,000 километр замд 11.000 цаг нисч, дэлхийг 204 удаа тойрсон МИАТ- компанийн бүхээгийн ахлах үйлчлэгч М.Түвшинжаргал бүхээгийн ажилтны жаргал зовлонгийн талаар нэмэр хачиргүй чин сэтгэлээсээ ярьсан юм.