2011-06-08
МИАТ хувьцаат компани 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б767-300-300 агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болж өндөрлөлөө. Уг ёслолын ажиллагаанд ЗТБХБ-ын Зам тээврийн бодлогын газрын дарга Б.Махбал болон С.Батмөнх тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагууд, НААХЗА-ны тэргүүн дэд дарга П.Мөнхжаргал тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж агаарын хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагааг нээлээ.
Уг ёслолын үйл ажилллагаанд УДБЭЧ-ын гоцлол дуучид болон морин хуурчид, ЦБДЧ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид бүжигчидийн хамтаар мөн Voice of Mongolia” хамтлагууд хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадаг өргөн барилаа.
МИАТ хувьцаат компани нь Боинг 767-300 агаарын хөлгөөр Берлин хотруу шууд нислэг үйлдэхээс гадна Сөүл, Бээжин,Токио хотуудруу үйлдэх тогтмол нислэгүүдэд ашиглах юм. Мөн уг орчин үеийн агаарын хөлгөөр энэ оны аравдугаар дугаар сараас эхлэн Чежү, Хайнан, Европын орнуудад тусгай захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: www.miat.com




Сэтгэгдэл
huurul suult n zuulun baig