2011-10-19
МИАТ хувьцаат компани нь олон улсын тогтмол нислэгүүд болон захиалгат нислэгүүддээ дөрвөн Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлж байгаатай холбогдуулан компанийн агаарын хөлгийн парк шинэчлэлтийн түүхэн замналыг товчлон хүргэе.
ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Улаанбаатар хотод газардсанаар 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад нисэх хүчин байгуулагдсан юм. 1956 оныг хүртэл ачаа тээврийн болоод, байлдааны онгоцуудаар онгоцны паркаа өргөжүүлж байв. ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирж, нисэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар Монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болж 1958 оны байдлаар Монгол Улс Ан-2 онгоц 14, Ил-14 онгоц 7, нийт 21 онгоцтойгоор нислэг,



