2011-06-17
Европын агаарын хөлөг онгоц үйлдвэрлэгч компани "Airbus" нь саяхны албан ёсны хэвлэлийн мэдээлэлдээ мэргэжилтнүүд тунгалаг их биетэй онгоцны загварыг боловсруулан гаргасан гэжээ. Гэвч "Airbus"-ийн инженерүүдийн санал болгосон энэхүү санааг 2050 он гэхэд л хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Компанийн инженерүүдийн санаагаар бол, ирээдүйн "Airbus Concept Plane" агаарын хөлөгний хаалт нь өөртөө тусгай мембран агуулах болно. Тэр нь дулаан хадгалах бөгөөд зорчигчид нислэгийн үед гаднах байдал үзэмжийг харах боломжтой болохоор тунгалаг буюу нэвт харагддаг болох юм. "The Daily Telegraph" сонины сайтад хүссэн хүн бүхэн "тунгалаг" онгоцны тусгай бичлэгийг үзэж болох юм.
Тунгалаг их биетэйгээс гадна шинэ "Airbus Concept Plane" онгоцонд цоо шинэ технологийн бүтээлүүдийг ашиглах болно. Ингэснээр агаарын мандалд хаягдах хорт хаягдлын хэмжээ багасаж, шатахуун зарцуулалт буурч мөн нисэх онгоцны хөдөлгүүрний чимээг багасгах юм.

Мөн мэдээллэж байгаагаар, шинэ "Airbus" онгоцны зорчигчдийн танхим дээд зэргийн тав тухтай зөөлөн сандалтай болж өөрчлөгдөх юм. Онгоцны танхим одоогийн зэрэглэлээр хуваагдахгүй харин зорчигчийн хэрэгцээт шаардлагаар тусдаа хэсэгт хуваагдах юм. Жишээлбэл, нислэгийн үеэр биеэ амраах хүсэлтэй зорчигчдод тусгай бүс гаргах бөгөөд массаж болон ароматерапи хийлгэж болно.



