Баннер

Онгоцны үйлчлэгч хулгай хийжээ

Хэвлэх
PDF

Францын агаарын тээврийн Эйр Франс компанийн онгоцны үйлчлэгч бүсгүй олон сарын турш унтаж байгаа зорчигчдын эд зүйлсийг хулгайлдаг байсныг илрүүлэн баривчалжээ. Францын Лө Фигаро сонинд мэдээлснээр бол 47 настай Люси гэгч тэр стюардессийн хийж байгаа үйлдлийг илрүүлэхийн тулд цагдаагийнхан удтал тагнаж мөрдсөн гэнэ.

Донецкэд онгоц дэлбэлнэ гэж заналхийлсэн эрийг баривчилжээ

Хэвлэх
PDF

Донецкийн бүсэд тээврийн цагдаа нар, агаарын хөлгийг дэлбэлнэ гэж зориуд худал заналхийлсэн хэрэгт сэжиглэж байгаа Донецк-Стамбул чиглэлийн нислэгийн нэгэн зорчигч эрэгтэйг баривчилжээ. Донецкийн бүсийн Дотоод Хэргийн Яамны хэвлэл мэдээллийн алба энэхүү мэдээллийг өгсөн байна. Уг мэдээнд, 4-р сард Луганскийн оршин суугч Донецкийн нисэх буудлаас Стамбул руу нисэх байсан. Гаалийн хяналтаар орсны дараа зорчигчдийг автобусаар хөлөг онгоцонд хүргэж өгчээ. Энэ үед тухайн зорчигч спиртний төрлийн зүйл хэрэглэсэн байсан.

Геленджикт лазертай танхай этгээдүүдийг баривчилжээ

Хэвлэх
PDF

Геленджикт ногоон өнгийн лазерийн гэрлээр онгоцны нисгэгчийн нүдэнд нь хаалт хийх гэж оролдсон хоёр залууг хууль сахиулагчид баривчилжээ. Мягмар гаригийн 21.00 цагийн үед Геленджикт буусан Sky Express компаний Boeing-737 онгоцны нисэх бүрэлдэхүүний нүдний харааг ногоон өнгийн гэрлээр хаажээ. Онгоцны бүхээгт 115 зорчигч байжээ. Нисгэгчид газрын албанд мэдээлэлсэн бөгөөд газрын албаныхан цагдаа нарт мэдээлэлжээ. Мөн хаанаас лазерийн гэрэл гарч байсан газрыг тогтоосон байна.

Газарт ойртож байгааг анхааруулах системгүй онгоцыг ашиглахыг хориглоно

Хэвлэх
PDF

ОХУ-ын Тээврийн Яам 2012 оны 1-р сарын 1-ээс "АН-24", "ТУ-134" болон "ЯК-40" онгоцнуудад газарт ойртож байгааг анхааруулах систем тавиагүй бол эдгээр онгоцыг ашиглахыг хориглох тухай яригдаж байгааг мэдээллээ. Энэ шийдвэрийг гаргах болсон нь юуны түрүүнд энгийн нислэгэд ашигладаг "ТУ-134" онгоцыг ашиглахаа болих тухай ерөнхийлөгч Дмитрий Медведевийн шаардлагатай холбоотой юм. Шийдвэр гаргасантай холбогдуулан, Тээврийн Яамны Сайд Игорь Левитин "Росавиации"-д бүх тээвэрлэгч авиакомпанид газарт ойртож байгааг анхааруулах системгүй нисэж байгаа онгоцнуудын чиглэлийн тийзийг худалдахыг хориглосон удирдамж илгээх заавар өгсөн байна.

Нисэхийг хүсвэл өмдөө татах хэрэгтэй шүү

Хэвлэх
PDF

Энэ хэрэг Сан-Франциско хотын нисэх буудалд болжээ. Хорин настай оюутан Дешон Марманыг "US Airways" компаний онгоцноос буулган баривчилсан байна. Түүнийг бүсэлхийнээсээ доош буулгасан өмдөө татахыг хүсэхэд Дешон шаардлагагыг биелүүлээгүйн улмаас баривчлагджээ. Дешон Марман Сан-Францискогоос Феникс рүү нисэх гэж байжээ. Түүнд онгоц буусны дараа болон бүртгэлд ороход нь л "US Airways" компаний ажилчид түүнийг хувцасаа янзалж өмднийх нь цаанаас дотуур хувцас нь харагдахгүй болгохыг хүсчээ. Үгүй бол онгоцныг орхих ёстой гэв. Үүний хариуд, Марман суудалаа эзлээд, энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бас онгоцонд билетээ үзүүлэн орсон тул яг энэ байдлаараа нисэх эрх түүнд байгаа гэжээ.

"Коrean Air" компани онгоцоо шинэчилж байна

Хэвлэх
PDF

БНСУ-ын "Коrean Air" компани, дэлхийд тэргүүлэх   агаарын тээврийн компаниуд дундаас  дээд зэрэглэлийн  хоёр давхар  люкс тохижилт бүхий  A380 онгоцыг хэрэглэж эхэлсэн зургаа дахь агаарын тээврийн компани болжээ.Өчигдөр анхны нислэгээ Инчон- Токио хотуудын хооронд хийсэн ба нийт 407 суудлаас  нэгдүгээр зэрэглэлийн суудал 12,  бизнес суудал 94,Economy Class суудал 301 тус тус байх юм байна. Эхний ээлжинд Япон, Хонг Конг руу  нислэг хийх ба энэхүү онгоцны суудлын захиалга одоогийн байдлаар92 хувьтай байгаа аж.24 метр өндөр, 560 тонн жинтэй, 72.7метр урттай, 79,8 метр өргөнтэй, нэг давхартаа 10 , хоёр давхартаа зургаа, нийт 16 хаалгатай , 14 цагийн туршид  13434 км зам туулах чадвар бүхий

Нисгэгчгүй "Иркут-200" онгоцны анхны нислэг

Хэвлэх
PDF

Батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчийн мэдээлэлснээр, энэ оны 8-р сарын эхээр "Иркут" Корпораци нь өөрийн шинэ нисгэгчгүй "Иркут-200" нисэх төхөөрөмжний анхны туршилтын нислэгийг хийх юм байна. Агаараас ажиглалт хийх "Иркут-200" нисэх төхөөрөмжийн туршилтын нислэгийн хөтөлбөр 2012 онд бүрэн дуусах ба үүний дараа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн захиалагч болох ОХУ-н Онцгой Байдлын Яаманд шилжүүлэн өгөх юм. "Иркут-200"-ийн туршилтын нислэгийн үеэр үйлдвэрийн, баталгаажуулалтын болон улсын туршилт давхар явагдах юм. Анхны захиалагч болох ОХУ-ын ОБЯамнаас гадна, бусад хүчний байгууллагуудын хүсэлт шаардлагаар "Иркут-200" нисэх төхөөрөмжийг ашиглаж болох юм.

"Airbus" цоо шинэ "Тунгалаг" хөлөг онгоц бүтээнэ

Хэвлэх
PDF

Европын агаарын хөлөг онгоц үйлдвэрлэгч компани "Airbus" нь саяхны албан ёсны хэвлэлийн мэдээлэлдээ мэргэжилтнүүд тунгалаг их биетэй онгоцны загварыг боловсруулан гаргасан гэжээ. Гэвч "Airbus"-ийн инженерүүдийн санал болгосон энэхүү санааг 2050 он гэхэд л хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Компанийн инженерүүдийн санаагаар бол, ирээдүйн "Airbus Concept Plane" агаарын хөлөгний хаалт нь өөртөө тусгай мембран агуулах болно. Тэр нь дулаан хадгалах бөгөөд зорчигчид нислэгийн үед гаднах байдал үзэмжийг харах боломжтой болохоор тунгалаг буюу нэвт харагддаг болох юм. "The Daily Telegraph" сонины сайтад хүссэн хүн бүхэн "тунгалаг" онгоцны тусгай бичлэгийг үзэж болох юм.

Copyright © pilot.mn 2010