Баннер

Тайландад 7 хоногийн дотор цэргийн хүчний 3 нисдэг тэрэг осолджээ

Хэвлэх
PDF

7-р сарын 24-ний өглөө Тайландын төв хэсэгийн ойд 3 дахь цэргийн хүчний нисдэг тэрэг осолджээ. Хоёр нисгэгч нь нас барж, механик нь хүнд бэртэл авчээ. Ойролцоогоор нутгийн цагаар 9 цаг 30 минутад Bell 212 нисдэг тэрэг Пхетбури мужийн үндэсний парк болох Каен Крачанд унасан байна. Осолдсон нисдэг тэрэг нь 7-р сарын 19-нд энэ хэсэгт унасан Black Hawk нисдэг тэрэгний ослоор нас барсан 7 хүний цогцосыг авч явах ажиллагаанд оролцож байсан байна. Харин Black Hawk нисдэг тэрэг нь 7-р сарын 17-нд унасан Huey нисдэг тэрэгний ослын газар руу явж байжээ.

Мексикт онгоцны хулгайчид осолджээ

Хэвлэх
PDF

Мексикт аав хүү 2 онгоц хулгайлаад осолдсны улмаас нас баржээ. Энэ үйл явдал нь улсын хойд хэсэгт доод Калифорнид болжээ. Британий Cessna төрлийн хөнгөн моторт нисэх онгоц нь Hotel Palmas de Cortes зочид буудлын жижэг нисэх буудалд зогсож байжээ. Онгоц тэр зочид буудалд байрлаж байсан жуулчдынх байсан байна. Хулгайлагдсан онгоцоор тэд Синалоа муж руу нисэх төлөвлөгөж байсан байж магадгүй юм.

Москвагийн ойролцоо онгоц унаж нэг хүн нас баржээ

Хэвлэх
PDF

Москвагийн ойролцоох Серпуховск мужийн Дракино тосгонд хоёр суудалтай спорт загварын "Евростар ЕВ-97Р" онгоц ослын буулт хийжээ. ОХУ-ын Москвагийн бүсийн Онцгой Байдлын Яамны Төв Удирдлагад хөнгөн моторт "Евростар ЕВ-97Р" онгоц унасан тухай дуудлага 10 цаг 21 минутад иржээ. Аврагчид үйл явдал болсон газар руу тэр даруй очжээ. Москвагийн бүсийн Онцгой Байдлын Яамны хэвлэлийн алба, Серпуховск мужид хоёр суудалтай спорт онгоц осолдсон гэж мэдэгджээ. Аврагчид осол болсон газраас, ослын улмаас багш-нисгэгч нас барж, харин жолооны ард байсан нисгэгч олон төрлийн гэмтэл авсан байна гэжээ. Осол Дракино тосгоны нисэх буудлын нисэх-буух зурваснаас 100 метрийн зайд болжээ. Ослын шалтгааныг тогтоохын тулд тусгай хороо байгуулан ажиллаж эхлээд байна.

"Ту-134" онгоцны сүйрэл

Хэвлэх
PDF

Энэ сарын 20-21 шилжих шөнө Москва-Петрозаводскийн чиглэлд тусгай нислэг хийж явсан  “Рус Эйр” авиакомпаний Ту-134 онгоц Карелийн нийслэлд буулт хийхийн өмнө осолдлоо. Онгоцны сүйрэлд 44 хүн амиа алдаж, 8 хүн амь гарчээ. Сүйрэлд өртөгсөд сэхээн амьдруулах тасагт түлэгдэлт  гэмтлийн улмаас хэвтэж эмчлүүлж байна. Тэдгээрийн долоо нь хүнд байдалтай байна гэж Орос улсын ОБЯ -аас сэтгүлчдэд мэдээллээ. Петрозаводскийн онгоцны буудлын талбайнаас 700 метрийн наана хатуу хучлагатай зам дээр газардах  үед осол гарчээ. Газардах үедээ онгоцны сүүл хэсэг тасарч, гал  түймэр гарчээ.

MD-83 онгоц Симферополд ослын буулт хийв

Хэвлэх
PDF

Тегеранаас Киев явж байсан нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон  "MD-83" онгоцны зорчигчид Симферополийн нисэх буудал дахь ослын буултыг хэрхэн тэсэж гарснаа ярьсан юм. "Онгоцны үйлчлэгч биднийг Симферополд газардах болсныг зарлахад миний зүрх амаар гарах шиг л болсон. Ихэнх зорчигчид унтаж байсан болохоор юу болж байгааг сайн ойлгоогүй байх, тиймээс ч хүмүүс их сандарч тэвдээгүй байх. Иранчууд болон манайхан чимээгүйхэн дор бүрнээ залбирч байсныг нь би харсан" гэж киевийн оршин суугч Алексей хэлсэн юм. Онгоцонд нийт 74 зорчигч явж байжээ.

Буух үед хоорондоо ярилцсаны улмаас осолджээ

Хэвлэх
PDF

4-р сарын 12-нд Ростов хотод "Boeing-737-400" онгоцонд болсон явдлыг Волго-Донскийн тээврийн прокурорын газар шалгахад ослын буруутан нь онгоцны нисгэгчид өөрсдөө байжээ. 2011 оны 4-р сарын 12-нд "Донавиа" тээвэрлэгч компаний "Boeing-737-400" онгоц нь Ростов хотын нисэх буудлын буух-хөөрөх зурваснаас хэтрсэн байна. Үүний улмаас буух-хөөрөх зурвасны 5 гэрэл, мөн онгоцны баруун болон зүүн талын газардах төхөөрөмж нь эвдэрсэн байна. Зорчигч болон "Боинг"-ийн нисэх бүрэлдэхүүнээс нэг ч хүн гэмтээгүй байна.

Внуково нисэх буудал хэвийн горимд ажиллаж байна

Хэвлэх
PDF

Өчигдөр буюу 6-р сарын 11-ний өдрийн өглөөний 07:07 цагт Тулпан-Эйр компаний Оренбург-Москвагийн чиглэлд нисэж байсан "ЯК-42" онгоц Внукуво нисэх буудалд буусны дараа нислэгийн зурвас дээр онгоцны зүүн талын тулгуурын бүх дөрвөн дугуйны хий гарсны улмаас осол болжээ. Хөлөг дотор яавж байсан 76 зорчигч болон нисэх бүрэлдэхүүнээс нэг ч хүн гэмтэл аваагүй байна.

"ЯК-42" агаарын хөлөг онгоцыг нислэгийн зурвасаас гаргаж зогсоолд аваачихийн тулд нисэх буудлын төхникийн албаны ажилчид яаралтай дугуйнуудыг солих ажлыг явуулсан байна. Энэ нисэх буудал нь 08:30 минут хүртэл онгоц нисгээгүй бөгөөд хүлээж аваагүй байна. Ердөө нэг л онгоц нөөц буудал руу явсан, харин бусад нь Внукувод ойрын хугацаанд буухаар бэлдэж байна.

Copyright © pilot.mn 2010