Баннер

МИАТ ХК-ийн агаарын хөлгийн парк шинэчлэлтийн тухай

Хэвлэх
PDF

МИАТ хувьцаат компани нь олон улсын тогтмол нислэгүүд болон захиалгат нислэгүүддээ дөрвөн Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлж байгаатай холбогдуулан компанийн агаарын хөлгийн парк шинэчлэлтийн түүхэн замналыг товчлон хүргэе.

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Улаанбаатар хотод газардсанаар 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол улсад нисэх хүчин байгуулагдсан юм. 1956 оныг хүртэл ачаа тээврийн болоод, байлдааны онгоцуудаар онгоцны паркаа өргөжүүлж байв. ЗХУ-аас таван Ан-2 онгоц ирж, нисэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар Монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болж 1958 оны байдлаар Монгол Улс Ан-2 онгоц 14, Ил-14 онгоц 7, нийт 21 онгоцтойгоор нислэг,

“ТЭНГЭРИЙН УЛААЧ” Компани хужирт сум руу туршалтын нислэг хийлээ

Хэвлэх
PDF

Өвөрхангай аймгийн Хужирт суманд "Тэнгэрийн улаач" компанийн 12 хүний суудалтай, L410 онгоц газардлаа. Туршилтын буюу техникийн хэмээн нэрлэдэг эл нислэгээр онгоцны багийнхнаас гадна ИНЕГ-ын Нислэгийн стандартын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх, "Тэнгэрийн улаач" компанийн гүйцэтгэх захирал У.Галбадрах тэргүүтэй есөн зорчигч зорчсон агаад сумын Засаг даргын орлогч Ж.Отгон, Хужирт рашаан сувиллын захирал Ж.Батхуяг нар болон нутгийн иргэд угтав.

Онгоцны үйлчлэгч хулгай хийжээ

Хэвлэх
PDF

Францын агаарын тээврийн Эйр Франс компанийн онгоцны үйлчлэгч бүсгүй олон сарын турш унтаж байгаа зорчигчдын эд зүйлсийг хулгайлдаг байсныг илрүүлэн баривчалжээ. Францын Лө Фигаро сонинд мэдээлснээр бол 47 настай Люси гэгч тэр стюардессийн хийж байгаа үйлдлийг илрүүлэхийн тулд цагдаагийнхан удтал тагнаж мөрдсөн гэнэ.

Донецкэд онгоц дэлбэлнэ гэж заналхийлсэн эрийг баривчилжээ

Хэвлэх
PDF

Донецкийн бүсэд тээврийн цагдаа нар, агаарын хөлгийг дэлбэлнэ гэж зориуд худал заналхийлсэн хэрэгт сэжиглэж байгаа Донецк-Стамбул чиглэлийн нислэгийн нэгэн зорчигч эрэгтэйг баривчилжээ. Донецкийн бүсийн Дотоод Хэргийн Яамны хэвлэл мэдээллийн алба энэхүү мэдээллийг өгсөн байна. Уг мэдээнд, 4-р сард Луганскийн оршин суугч Донецкийн нисэх буудлаас Стамбул руу нисэх байсан. Гаалийн хяналтаар орсны дараа зорчигчдийг автобусаар хөлөг онгоцонд хүргэж өгчээ. Энэ үед тухайн зорчигч спиртний төрлийн зүйл хэрэглэсэн байсан.

Геленджикт лазертай танхай этгээдүүдийг баривчилжээ

Хэвлэх
PDF

Геленджикт ногоон өнгийн лазерийн гэрлээр онгоцны нисгэгчийн нүдэнд нь хаалт хийх гэж оролдсон хоёр залууг хууль сахиулагчид баривчилжээ. Мягмар гаригийн 21.00 цагийн үед Геленджикт буусан Sky Express компаний Boeing-737 онгоцны нисэх бүрэлдэхүүний нүдний харааг ногоон өнгийн гэрлээр хаажээ. Онгоцны бүхээгт 115 зорчигч байжээ. Нисгэгчид газрын албанд мэдээлэлсэн бөгөөд газрын албаныхан цагдаа нарт мэдээлэлжээ. Мөн хаанаас лазерийн гэрэл гарч байсан газрыг тогтоосон байна.

Тайландад 7 хоногийн дотор цэргийн хүчний 3 нисдэг тэрэг осолджээ

Хэвлэх
PDF

7-р сарын 24-ний өглөө Тайландын төв хэсэгийн ойд 3 дахь цэргийн хүчний нисдэг тэрэг осолджээ. Хоёр нисгэгч нь нас барж, механик нь хүнд бэртэл авчээ. Ойролцоогоор нутгийн цагаар 9 цаг 30 минутад Bell 212 нисдэг тэрэг Пхетбури мужийн үндэсний парк болох Каен Крачанд унасан байна. Осолдсон нисдэг тэрэг нь 7-р сарын 19-нд энэ хэсэгт унасан Black Hawk нисдэг тэрэгний ослоор нас барсан 7 хүний цогцосыг авч явах ажиллагаанд оролцож байсан байна. Харин Black Hawk нисдэг тэрэг нь 7-р сарын 17-нд унасан Huey нисдэг тэрэгний ослын газар руу явж байжээ.

Мексикт онгоцны хулгайчид осолджээ

Хэвлэх
PDF

Мексикт аав хүү 2 онгоц хулгайлаад осолдсны улмаас нас баржээ. Энэ үйл явдал нь улсын хойд хэсэгт доод Калифорнид болжээ. Британий Cessna төрлийн хөнгөн моторт нисэх онгоц нь Hotel Palmas de Cortes зочид буудлын жижэг нисэх буудалд зогсож байжээ. Онгоц тэр зочид буудалд байрлаж байсан жуулчдынх байсан байна. Хулгайлагдсан онгоцоор тэд Синалоа муж руу нисэх төлөвлөгөж байсан байж магадгүй юм.

Монгол Улс удахгүй "АН"-аас онгоц авч магадгүй байна

Хэвлэх
PDF

Оросын нэгэн авиа сайтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украйн дахь айлчлалын тухай бичихдээ, "Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Украйн дахь албан ёсны айлчлалаараа "Антонов" үйлдвэрт зочилж тэдний хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн програм болон шинэ технологитой танилцсан юм. Өндөр дээд хэмжээний зочин "Антонов" үйлдвэрийн ерөнхий зохион бүтээгчтэй хамт үйлдвэрийн угсрах тасагт очиж, дадлагын танхим болон "Ан" онгоцны туршилтын танхимтай танилцсан байна.

Copyright © pilot.mn 2010